Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орно

Өнөөдөр /2025.05.18/ нутгийн зүүн хагаст салхитай сэрүүхэн байна. Маргааш /2025.05.19/ Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи энэ сарын 19-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар, энэ сарын 20-нд нутгийн зарим газраар, энэ сарын 21-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28…+33 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр гахай өдөр

8 цагийн өмнө