БНСУ-ын "Кумхо Тайр" дугуй үйлдвэрлэгч компанийн үйлдвэрт өчигдөр гал гарч бүх үйлдвэрлэл нь зогсчээ

БНСУ-ын "Кумхо Тайр" дугуй үйлдвэрлэгч компанийн үйлдвэрт өчигдөр гал гарч бүх үйлдвэрлэл нь зогсчээ

БНСУ-ын "Кумхо Тайр" компанийн Куанжүгийн үйлдвэрт өчигдөр буюу 2025.05.17-ны өдөр өглөө 07:11 цагийн үед гал гарч, түгшүүрийн онц байдал зарлажээ.

Тодруулбал, "Кумхо Тайр" компанийн хамгийн том үйлдвэрүүдийн нэг болох Куанжүгийн үйлдвэрт өглөөний 7 цагийн орчимд түүхий резин халаах төхөөрөмжөөс гал гарсан байж болзошгүй гэж мэдээлэв. Гал асар хурдацтай тархаж 100 метр өндөрт цогргиж, үйлдвэрийн барилгын 70 хувийг /ойролцоогоор 5 хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй/ хамарсан бөгөөд бүх үйлдвэрлэл зогсжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар үндэсний гал түймрийн мобилизацын тушаал гарч, улс даяарх гал унтраах багууд Куанжү рүү илгээгдсэн бөгөөд 400 ажилтныг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн. 20 орчим тонн түүхий резин байснаас болж галыг бүрэн унтраахад хоёр гурван хоног шаардагдах төлөвтэй байна. 20 гаруй насны нэг эрэгтэй ажилтан гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн. Амиа алдаагүй. Одоогоор хохирлын хэмжээ гараагүй байна.

Эх сурвалж: Yonhap news 




Өнөөдөр гахай өдөр

8 цагийн өмнө