Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчид Өмнөд Солонгосыг зорьжээ

Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчид Өмнөд Солонгосыг зорьжээ

Өмнөд Солонгосын Инчеон хотод байт харвааны олон улсын тэмцээн тавдугаар сарын 19-26-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд Монголын байт харвааны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор найман тамирчин оролцох бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд Б.Отгонболд, Ж.Гантөгс, Б.Буянтүшиг, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдэд Б.Урантунгалаг, Б.Оюун-Эрдэнэ, Б.Буд-Алтай, О.Энхсаруул нар цэц мэргэнээ сорихоор Инчеон хотыг зорив. Монголын байт харвааны Үндэсний шигшээ багийн тамирчдын 2025 оны анхны олон улсын тэмцээн энэ ба дээрх баг бүрэлдэхүүн ирэх сард Сингапур Улсад болох Азийн “Гран при”-д оролцох юм байна.