Г.Оргилболд дөрвөн жил дараалан пауэрлифтингийн дэлхийн аваргад түрүүллээ

Г.Оргилболд дөрвөн жил дараалан пауэрлифтингийн дэлхийн аваргад түрүүллээ

Норвегийн Драммен хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг тамирчид найман медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 93 кг-ын жинд Г.Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр энэ удаа 227.5 кг-ыг шахсанаар энэ тэмцээнд дөрвөн жил дараалан аваргалсан Монголын анхны тамирчин болж байна. Тэгвэл -120 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 250 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ. Ингэснээр тэр ДАШТ-ий найм дахь медалиа зүүсэн бөгөөд үүний тав нь мөнгө юм. Түүнчлэн өсвөрийн ангилллын 53 кг-ын жинд Э.Дашдондог алт, 83 кг-ын жинд О.Цэнгэлбаяр хүрэл, мастер-1 ангиллын 93 кг-д Ц.Отгондалай алт,  мастер-2 ангиллын 93 кг-д Х.Баттөмөр хүрэл, 74 кг-д Х.Амарсанаа мөнгө, мастер-3 ангиллын 66 кг-д Л.Батсайхан хүрэл медаль хүртсэн байна.