Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, энэ сарын 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.
Маргааш буюу энэ сарыг 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. энэ сарын 28-нд нутгийн баруун хагаст, энэ сарын 29-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.