Хойд солонгосын удирдагч Ким Чен Уны тушаалаар "байлдааны шинэ усан онгоцыг далайд тавьж чадалгүй осолдсон" хэргийг шалгаж, өндөр албан тушаалтнуудаа баривчилсан талаар BBC агентлаг мэдээлжээ.
Энэ явдал нь тус улсын цэргийн салбар дахь сахилга, хариуцлагын хатуу дэглэмийг дахин баталсан үйл явдал болж байгаа аж. Хойд солонгосын төрийн мэдлийн KCNA агентлагийн мэдээлснээр, Ажилчдын намын Зэвсэгт хүчний аж үйлдвэрийн газрын дэд дарга Ри Хёнг-соныг 5000 тоннын жинтэй шинэ хөлөг онгоцыг осолдуулахад гол үүрэг гүйцтэгэсэн гэж үзэн саатуулсан гэжээ. Мөн Хойд солонгосын удирдагчдын зүгээс тус хөлөг онгоцыг үйлдвэрлэсэн хойд Чонжин хотын усан онгоцны үйлдвэрийн ерөнхий инженер, барилгын дарга болон захиргааны менежер зэрэг гурван албан тушаалтныг баривчилсан байна.
Энэ осол нь өнгөрсөн долоо хоногт гарсан бөгөөд удирдагч Ким Чен Ун үүнийг “улс орны нэр хүнд, бахархлыг ноцтой хохироосон гэмт хэрэг” гэж тодорхойлсон юм.
Харин хөлөг онгоцыг мэргэжилтнүүдийн баг засварлаж байгаа аж. Хэдийгээр тус улс дотоодод болсон ослын талаар нийтэд мэдээлэх нь тун ховор байгаа ч, сүүлийн үед хиймэл дагуулын гэрэл зургаар ил тод болж байгаа юм.
Эх сурвалж: BBC