ВИДЕО: Францын Ерөнхийлөгч Э.Макроны эхнэртээ түлхүүлж буй бичлэг шуугиан тарив

ВИДЕО: Францын Ерөнхийлөгч Э.Макроны эхнэртээ түлхүүлж буй бичлэг шуугиан тарив

Энэ сарын 25 /2025.05.25/-ны орой Францын Ерөнхийлөгч Э.Макрон болон түүний эхнэр Брижит Макрон нар Вьетнамын Ханой хотод хүрэлцэн ирэх үеэр сонирхолтой үйл явдал болжээ. Тодруулбал, тэд онгоцноос буухын өмнө онгоцны хаалга нээгдэхэд, Брижит Макрон нөхрийнхөө нүүрийг хоёр гараараа зөөлөн түлхэж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, өргөн хэлэлцүүлэг үүсгэсэн байна.

Уг бичлэгт Ерөнхийлөгч Э.Макрон эхнэрийнхээ үйлдэлд бага зэрэг цочирдсон мэт харагдаж, дараа нь инээмсэглэн, доош буух шат руу хамтдаа алхаж буй нь дүрс бичлэгт үлджээ. 

ВИДЕО: 

Францын Ерөнхийлөгчийн ордноос энэ үйл явдлыг тайлбарлахдаа, “Ерөнхийлөгч болон түүний эхнэр аяллын өмнө сэтгэлээ тайвшруулж, хөгжилтэй мөчийг хуваалцаж байсан. Энэ нь тэдний ойр дотно харилцааны илэрхийлэл бөгөөд ямар нэгэн маргаан, зөрчилдөөн байгаагүй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Ерөнхийлөгч Э.Макрон ч адил энэ үйлдлийг “хөгжилтэй тоглоом” хэмээн тодорхойлж, хэвлэл мэдээллийнхэн хэтрүүлсэн гэж үзжээ. Энэхүү үйл явдал нь Э.Макроны Зүүн Өмнөд Азийн аяллын эхлэлд тохиосон бөгөөд тэрээр Вьетнам, Индонез, Сингапур зэрэг улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа аж. Гэсэн хэдий ч, уг бичлэг олон нийтийн анхаарлыг татаж, аяллын албан ёсны хөтөлбөрөөс илүүтэйгээр хэлэлцүүлэг үүсгэжээ.

Эх сурвалж: Sky news