Д.Трамп ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээгээ энэ долоо хоногийн дотор зарлаж магадгүй гэжээ

Д.Трамп ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээгээ энэ долоо хоногийн дотор зарлаж магадгүй гэжээ

“The Wall Street Journal” сонины мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээгээ энэ долоо хоногийн дотор зарлаж магадгүй байна гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энхийн хэлэлцээрүүд удаан үргэлжилж, тодорхой үр дүн өгөхгүй байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд хэрэв энэ удаагийн сүүлийн оролдлого амжилтгүй болбол хэлэлцээрээс бүрмөсөн гарахаар бодож байгаа ажээ. Харин АНУ-аас ОХУ-ын эсрэг авах шинэ хориг арга хэмжээний цар хүрээ, нөлөөллийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч энэ нь Орос-Америкийн харилцаанд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй хэмээн шинжээчид таамаглаж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC