Английн Глостершир хотод жил бүр зохион байгуулагддаг 600 жилийн түүхтэй "бяслаг өнхрүүлэх" уламжлалт уралдаан энэ жил ч адал явдлаар дүүрэн болж өндөрлөжээ.
Уралдааны үеэр нэг оролцогч өндөр, огцом налуу толгодоос унаж, маш хүнд гэмтэл авсан бөгөөд түүний биеийн байдал одоогоор тодорхойгүй байгаа аж. Үүнээс гадна хоёр оролцогч эмнэлэгт хүргэгдсэн талаар зохион байгуулагчид мэдээлжээ.
Энэхүү эрсдэлтэй ч алдартай тэмцээнийг энэ жил Германы YouTuber Том Кёпке мэдээлж, олон нийтийн анхаарлыг татсан байна. Бяслаг өнхрүүлэх уралдаан нь оролцогчдын араас нь 4 килограммын жинтэй, дугуй Double Gloucester төрлийн бяслагийг өнхөрүүлж, огцом уруу толгод руу өнхөрч уралддаг байна. Хэдийгээр энэ нь зугаатай уламжлал мэт санагдавч жил бүр олон оролцогчид хүнд, хөнгөн бэртэл авдаг гэдгээрээ алдартай ажээ. Орон нутгийн засаг захиргаа, түргэн тусламжийн багууд осолд орсон хүмүүст анхаарал хандуулж байгаа бөгөөд олон нийт оролцогчдын аюулгүй байдлыг анхаарч, болгоомжтой байхыг уриалжээ.
Эх сурвалж: BBC
During the annual cheese-rolling race in Gloucester, England, one participant took a brutal tumble down the hill.
— NEXTA (@nexta_tv) May 28, 2025
His condition is currently unknown. Two other racers were hospitalized with injuries.
The competition, which dates back 600 years, was won by German YouTuber Tom… pic.twitter.com/MRbinVbyOH