ВИДЕО: Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, хорт бодис агуулсан утаа тархаж эхэлжээ

ВИДЕО: Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болж, хорт бодис агуулсан утаа тархаж эхэлжээ

Хятадын Шандун мужид орших Shandong Youdao Chemical компанийн химийн үйлдвэрт өчигдөр /2025.05.27/ томоохон дэлбэрэлт болж, ослын газраас саарал, улбар өнгийн өтгөн утаа хэдэн зуун метрийн өндөрт цацагджээ.

Тус үйлдвэр нь дэлхийн хамгийн том хортон шавьж устгах бодис болох хлорпирифосын үйлдвэрлэгч гэдгээрээ танигдсан байна. Харин дэлбэрэлтийн дараах нөхцөл байдал маш хүнд байгаа бөгөөд аврах ажиллагаа ид үргэлжилж байгаа ажээ. 

Осол гарсан даруйд галын болон аврах албад газар дээр нь ажиллаж эхэлсэн ч таван хүний амь нас хохирсон гэсэн мэдээлэл зарим олон улсын хэвлэлд гарсан байна. Ослын шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд дэлбэрэлтээс үүдсэн химийн хорт бодис агуулсан утаа тархаж байгаатай холбогдуулан орон нутгийн эрх баригчид ойр орчмын иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, хамгаалалтын арга хэмжээ авахыг анхааруулжээ. 

ВИДЕО: