“Герман улс дайнд шууд оролцож байна” гэж С.Лавров мэдэгджээ

“Герман улс дайнд шууд оролцож байна” гэж С.Лавров мэдэгджээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Германыг Украиныг дэмжих бодлогоороо “дайнд шууд оролцож эхэлсэн” гэж буруутгажээ.

С.Лавров, “Герман улс дайнд оролцож байгааг нуух аргагүй боллоо. Тэд өнгөрсөн зууны турш хоёр ч удаа ингэж буруу замаар орж, эцэст нь мөхөлд хүрч байсан. Одоо ч тэд тэр замаараа гулсаж байна” хэмээн мэдэгджээ. Түүний энэхүү хатуу мэдэгдэл нь Герман улсын шинэ канцлер Фридрих Мерцийн удирдлага дор Украинд үзүүлж буй тусламж, тухайлбал алсын тусгалтай пуужин нийлүүлэх амлалтын хариу гэж ажиглагчид үзэж байна.  Мөн С.Лавров мэдэгдлийнхээ үеэр Орос, Украины хэлэлцээний хоёр дахь шат ирэх сарын 2 /2025.06.02/-нд Туркийн Истанбул хотод болох талаар зарлажээ. 

Эх сурвалж: BBC