Төв цэнгэлдэхийн ард босгосон домогт аварга Ж.Мөнхбатын хөшөөг ирэх долоо хоногийн мягмарт гарагт нээхээр болжээ

Төв цэнгэлдэхийн ард босгосон домогт аварга Ж.Мөнхбатын хөшөөг ирэх долоо хоногийн мягмарт гарагт нээхээр болжээ

"Төв цэнгэлдэх хүрээлэн"-ийн урд Ж.Мөнхбат агсны хөшөөг босгож байж магадгүй байна гэж бид урд нь мэдээлж байсан билээ. Холбогдох нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Тэгвэл Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв стадионы хойно Далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг зургаадугаар сарын 3-нд хүндэтгэлтэйгээр нээхээр болжээ. Ирэх жил домогт аварга Ж.Мөнхбат 85 насны сүүдэр тухайлах байлаа. Энэхүү нас, ёсыг угтан бодож, Ж.Мөнхбат аваргын гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад хөшөөг босгохоор цэнгэлдэхийн захиргаатай ярилцан тохирч, улмаар нээлтийн тов гарчээ.

Хөшөөний нээлтэд зориулж үзэсгэлэн нээсэн бөгөөд мөн өсвөрийн 64 бөх барилдуулж, жижиг наадамд хийх ажээ.

Хөшөөний нээлтийн ёслолд Тив, Дэлхий, Монгол даяарын домогт аваргын гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад, шүтэн бишрэгчид, ард иргэдийг оролцохыг урьсан байна. Ц.Дамдиншарав, Д.Сэрээтэр нарын зэрэг чөлөөт бөхийн анд найз, үндэсний бөхийн цолтнууд мөн гэргий Ө.Тамир, хүү Хакүхо М.Даваажаргал нарын зэрэг олон хүн энэ ёслолд оролцох юм.