Олимпийн оноо олгох "Улаанбаатар гран при" чөлөөт бөхийн тэмцээн Буянт-Ухаа ордонд өнөөдөр эхэлж байна

Олимпийн оноо олгох "Улаанбаатар гран при" чөлөөт бөхийн тэмцээн Буянт-Ухаа ордонд өнөөдөр эхэлж байна

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар гран при” чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр /2025.05.29/ Буянт-Ухаа ордонд эхэллээ.  

400 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбоо 2028 он хүртэл эрхийг нь авсан бөгөөд дэлхийн шилдгүүд Олимпийн оноогоо авахын тулд манай тэмцээнд ирэхээр болжээ. Учир нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо “Олимпийн эрх авах журмандаа өөрчлөлт оруулж ДАШТ, Тив тус бүрийн АШТ, Улаанбаатар, Будапешт, Загреб, Тирана гэсэн дөрвөн гран при тэмцээнээс Олимпийн эрх өгөхөөр болжээ. Тэмцээн ням гараг /2025.06.01/ хүртэл үргэлжлэх юм байна.