Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дуурсагдах, далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулсан хөшөөг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд байрлуулаад буй.
Уг хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урласан бөгөөд нээлтийн ёслол өнөөдөр /2025.06.03/ болох юм. Сонирхуулахад, Далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны цээж баримлыг өмнө нь 2023 онд түүний төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд босгож байсан. Энэ удаа гэр бүл үр хүүхдүүдээс нь Улаанбаатар хотод байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна гэрэлт хөшөөг босгож байгаа аж. Улмаар Хакүхо М.Даваажаргал аавынхаа хөшөөний нээлтэд оролцохоор эх орондоо ирээд байгаа билээ.