Хүндийн өргөлтийн тамирчин Ө.Цэнгүүн өсвөрийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Хүндийн өргөлтийн тамирчин Ө.Цэнгүүн өсвөрийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ

Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын хүндийн өргөлтийн тэмцээн Налайх дүүргийн Биеийн тамир, спорт хорооны спорт зааланд 2025 оны зургаадугаар сарын 2-3-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөжээ. 

Тус тэмцээнээс ОУХМ Д.Чинзориг дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн шигшээ багийн тамирчин Ө.Цэнгүүн +88 кг-н жинд алтан медаль хүртэж өсвөрийн рекорд амжилтыг 8кг ахиулан дахин шинэчлэн тогтоолоо.

  • 60кг-н жинд Ш.Одбаяр хүрэл медаль
  • -88кг-н жинд Н.Нэргүй хүрэл медаль тус тус хүртлээ.



Өнөөдөр морь өдөр

9 минутын өмнө