Ирэх 7 хоногийн Баасан гариг буюу зургаадугаар сарын 13-ны өдөр Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар өдөртөө +28-/+30/ хэм, 14-ний Бямба гаригт Дорноговийн нутгаар өдөртөө +32-/+34/ градуст хүрч хална гэж Ус цаг уур орчны газраас мэдээллээ.
Үүний дотор Дорноговийн Хөвсгөл, Зүүнбаян, Улаанбадрах сумдын нутгаар +34+36 градус, Хатанбулаг, Замын-Үүд, Өргөн, Алтанширээ, Эрдэнэ сумдын нутаг, Сайншанд хот орчмоор +32+34 градуст хүрч их халах төлөвтэй байгаа тул малчид, иргэд халалтаас сэргийлнэ үү!
Түүнчлэн Замын-Үүдээс Сайншанд, Улаанбаатарын чиглэлд ачаа тээш тээвэрлэж буй ачааны автомашин ачаа тээвэрлэх явцдаа удаа дараа шатсан хэрэг явдал гарч байгаа тул шатдаг хий гэх мэт шатамхай бодисыг бусад ачаатай холилгүйгээр галын аюулгүй байдлын шаардлагыг сайтар хангасан нөхцөлд тээвэрлэхийг анхааруулж байна.