Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж, цаг агаар тогтуун, дулаан байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо орж, цаг агаар тогтуун, дулаан байна

Өнөөдөр, маргааш уулархаг нутгаар бороо орж, нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүн байна. Энэ сарын 9-нд буюу маргааш Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 11-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархан нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, сарын 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.