Э.Маскийн нүдийг АНУ-ын Сангийн сайд С.Бессент хөхөртөл цохисон гэх мэдээлэл цацагджээ

Э.Маскийн нүдийг АНУ-ын Сангийн сайд С.Бессент хөхөртөл цохисон гэх мэдээлэл цацагджээ

"Newsweek" сэтгүүл мэдээлснээр, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент болон "Тесла" компанийн захирал Элон Маск нар Цагаан ордонд бие биедээ гар хүрсэн гэх дуулиант мэдээ олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ мэдээллийг Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөх Стив Бэннон дэлгэжээ.

Стив Бэнноны хэлснээр, "С.Бессент Э.Маскыг Холбооны төсвөөс 1 их наяд ам.долларын хасалт хийх амлалтаа биелүүлээгүй хэмээн буруутган, тэрбээр Э.Маскт хандан, “Чи бидэнд нэг их наяд ам.долларын хасалт хийнэ гэж амласан. Харин одоо 100 тэрбум л байна. Яг юу хийж байгаа юм бэ” гэж хэлсэн байна.

Энэ үед Э.Маск бухимдаж, биеэ барьж чадаагүйгээр барахгүй С.Бессентэд гар хүрчээ. Улмаар тэдний дунд зөрчилдөөн үүсэж, С.Бессент Э.Маскийн нүд рүү цохисон гэх мэдээлэл гарч байна. Харин зодооны дараа Ерөнхийлөгч Д.Трамп Сангийн сайд С.Бессентийн талд орж, Э.Маскыг шүүмжилсэн гэх мэдээллийг С.Бэннон баталсан байна. Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг Цагаан ордон, Э.Маск эсвэл С.Бессент нар албан ёсоор батлаагүй байна.

Эх сурвалж: Newsweek