Биллиардын тамирчин Б.Нарантуяа хятадын супер одыг шигшээ шатнаас мулталж, спортын ертөнцөд шуугиан тарилаа

Биллиардын тамирчин Б.Нарантуяа хятадын супер одыг шигшээ шатнаас мулталж, спортын ертөнцөд шуугиан тарилаа

Азийн аварга, ОУХМ Б.Нарантуяа БНХАУ-ын нэр хүндтэй “Kangxi Shengshi-Liber Win Billiard Cloth Cup” тэмцээнд оролцох үеэрээ дэлхийн аварга, Хятадын супер од Жао Рю Лианыг 11:7 гэсэн харьцаатайгаар буулган авч, тэмцээний шилдэг тамирчдын шигшээ шатнаас мулталж спортын ертөнцөд шуугиан тарилаа. 

Энэхүү ялалт нь зөвхөн Монголын биллиардын спортын түүхэнд ч биш, Азийн эмэгтэй хэйболын тоглогчдын хувьд ч чухал үйл явдал боллоо. Жао Рю Лиан нь дэлхийн олон улсын тэмцээнүүдэд тэргүүлж, шилдэг тамирчдын тоонд зүй ёсоор бичигддэг билээ. Б.Нарантуяагийн энэхүү амжилт нь түүний ур чадвар, тэсвэр хатуужил, сүүлийн жилүүдэд хийсэн тууштай бэлтгэлийн үр дүн гэдгийг спортын шинжээчид онцолж байна.