Ерөө сумын "Их-алт" гэдэг газарт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Ерөө сумын "Их-алт" гэдэг газарт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Их-Алт” гэдэг газар зургаадугаар сарын 06-нд ойн түймэр гарчээ.

Ойн түймрийг өнөөдөр /2025.06.10/ 12:00 цагт бүрэн унтрааж, орон нутагт нь хүлээлгэн өгсөн аж.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, аврах анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагч, орон нутгийн иргэд ажилласан байна.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө