Сагсан бөмбөгийн “BCL Asia буюу 2025” Азийн аваргуудын лигийн тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зургадугаар сарын 7-13-ныг дуустал зохион байгуулагдах юм.
Манай улсын “Хасын хүлгүүд” зургадугаар сарын 11-ний өдөр буюу өнөөдөр шилдэг найман багийн хасагдах шатны хагас шигшээд шалгарах тоглолтыг 19:00 цагаас Филиппиний "Meralco Bolts" багтай хийнэ. Тус тоглолт АНЭУ-ын Дубай хотын “Кока Кола арена”-д болно.