Италийн алдарт Маффеи ордонд энэ сар /2025.06/-д болсон үзэсгэлэнгийн үеэр нэгэн жуулчин ховор, эмзэг бүтээлүүдийн нэг болох “Ван Гог”-ийн сэдэвт сувдан талст бүхий сандал дээр сууж, санамсаргүйгээр эвдсэн хэрэг гарчээ.
ВИДЕО:
At the Maffei Palace in Verona, Italy, a tourist sat on a delicate "Van Gogh" art installation chair covered with hundreds of Swarovski crystals,
— Science girl (@gunsnrosesgirl3) June 14, 2025
And broke it
pic.twitter.com/oaAhR1XBDC
Уг сандал нь олон зуун Swarovski талст шигтгэсэн, тун нарийн ур хийцтэй бүтээl бөгөөд алдарт зураач Ван Гогийн уран бүтээлээс сэдэвлэн бүтээсэн, зөвхөн үзэж сонирхох зориулалттай, суухыг хатуу хориглосон эд өлгийн зүйл байжээ. Гэвч үзэсгэлэнг үзэж, сонирхож байсан нэгэн жуулчин "суухыг хориглоно" тэмдэглэгээг анзааралгүйгээр сандал дээр суусан бөгөөд түүнийг суух мөчид талстууд унаж, нэг хэсэг хагарсан байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын мэдээлснээр сандал нь уран бүтээлч “Arte Laguna”-гийн гар бүтээл бөгөөд хэдэн арван мянган еврогийн үнэлгээтэй байжээ.
Харин үзэсгэлэнгийн зохион байгуулагчдын гаргасан мэдэгдэлд, “Энэ бол энгийн сандал биш, харин эмзэг уран бүтээл юм. Бид зочдыг мэдээлэлтэй байлгах үүднээс анхааруулах тэмдэг, хамгаалалтын хаалт байрлуулсан байсан. Гэвч харамсалтай хэрэг гарлаа” гэжээ.
Жуулчин уг явдлын дараа уучлал хүсч, эвдрэл учруулсандаа харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоор түүний хохирлыг барагдуулах эсэх талаар хуулийн шатны шийдвэр гараагүй байгаа аж.