ФОТО: Маргааш эхлэх “FIBA 3x3 Ulaanbaatar women series-2025” тэмцээний бэлтгэл ажил үргэлжилж байна

ФОТО: Маргааш эхлэх “FIBA 3x3 Ulaanbaatar women series-2025” тэмцээний бэлтгэл ажил үргэлжилж байна

Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал “FIBA 3x3 Ulaanbaatar women series-2025” тэмцээн маргааш эхэлнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд хоёр өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд АНУ, Сингапур, Канад, Япон, Филиппин, Австри, Герман, Украин, Австрали, АНУ-ын шилдгүүдээс гадна манай улсын гурван баг оролцох юм. 12 багийг дөрвөн хэсэгт хуваах бөгөөд хэсгээс хоёр баг хасагдах шатанд өрсөлдөнө.