Энэ жилийн шилдэг 8 бөхийн "Тэргүүн бөх"-өөр Улсын заан Б.Бат-Өлзий тодорч, шагналаа гардан авлаа

Энэ жилийн шилдэг 8 бөхийн "Тэргүүн бөх"-өөр Улсын заан Б.Бат-Өлзий тодорч, шагналаа гардан авлаа

2024-2025 оны улирлын барилдаануудад амжилттай барилдаж чансааны 11350 оноогоор шилдэг 8 бөхийн "Тэргүүн бөх"-өөр Улсын заан Б.Бат-Өлзий тодорсон. Тэрбээр өнөөдөр МҮБХ-ны Гүйцэтгэх захирал, Улсын гарди И.Доржсамбуугаас өргөмжлөл, Монгол бөхийн өргөөний сувинер, мөнгөн шагналаа гардаж авлаа гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.