Спортын гимнастикийн 18 дахь удаагийн өсвөрийн, 12 дахь удаагийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Жечеон хотноо зургадугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Монгол Улсаа төлөөлж өрсөлдсөн тамирчдаас өсвөр насны ангилалд Шинэбаярын Софи хүрэл медаль хүртэж, насанд хүрэгчдийн ангилалд Г. Анужин шагналт байрт шалгарсан амжилтттай энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүллээ. Тэмцээнд амжилттай өрсөлдсөн баг тамирчдыг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.