"Д.Трамп Иранд цохилт өгөх төлөвлөгөөг баталсан ч, эцсийн шийдвэрээ гаргаагүй байна" гэж мэдээлжээ

"Д.Трамп Иранд цохилт өгөх төлөвлөгөөг баталсан ч, эцсийн шийдвэрээ гаргаагүй байна" гэж мэдээлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иранд цохилт өгөх төлөвлөгөөгөө баталсан ч тус улсад цохилт өгөх эсэхээ эцэслэн шийдээгүй байна гэж ВВС агентлаг мэдээлжээ. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп "Ираныг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг зөвшөөрсөн" тохиолдолд цохилт өгөхөө болино гэж тагнуулын ахлах эх сурвалж ярьжээ.

Тодруулбал,  Д.Трамп Иран дахь уран баяжуулах газар доорх байгууламж болох "Фордо"-д цохилт өгөх талаар бодож байгаа гэжээ. Харин Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, "Д.Трампын ямар ч болзолгүйгээр бууж өгөх шаардлагыг няцаасан" тул АНУ-ын ерөнхийлөгчийн тэвчээр барагдсан гэжээ. Учир нь Д.Трампыг Иран дахь АНУ-ын оролцооны талаар асуухад "Би үүнийг хийж магадгүй, би үүнийг хийхгүй ч байж магадгүй" гэж хариулсан байна. 

Харин Аятолла Али Хаменеи өчигдөр хэлсэн үгэндээ Д.Трампыг зэмлээд, "АНУ-ын аливаа цэргийн хөндлөнгийн оролцоо" зардал ихтэй байх болно гэж хэлээд "Иран үндэстэн бууж өгөхгүй" гэжээ. Иймд Д.Трамп түүний татгалзсан хариултад "амжилт хүсье" гэж хэлээд төлөвлөгөөгөө дэлгэхээс дахин татгалзсан байна. Тэрээр "Миний юу хийх гэж байгааг хэн ч мэдэхгүй гэсэн үг" гэж тэр хэлжээ. 

Эх сурвалж: BBC