Apple, Google, Facebook, Telegram, Netflix зэрэг платформын 16 тэрбум хэрэглэгчийн нууц үг алдагдсан талаар "Cybernews" мэдээлжээ

Apple, Google, Facebook, Telegram, Netflix зэрэг платформын 16 тэрбум хэрэглэгчийн нууц үг алдагдсан талаар "Cybernews" мэдээлжээ

Кибер аюулгүй байдлын судлаачид 16 тэрбум хэрэглэгчийн мэдээлэл (нууц үг, хэрэглэгчийн нэр) бүхий асар том мэдээллийн сан Dark Web дээр ил болсныг илрүүлсэн тухай Cybernews мэдээлжээ. Энэхүү дата нь Apple, Google, Facebook, Telegram, Netflix зэрэг олон том платформын хэрэглэгчдийг хамарсан байж болзошгүй аж.

Эдгээр мэдээллүүд нь infostealer вирус (таны төхөөрөмжөөс нууцаар мэдээлэл хулгайлдаг програм)-ын тусламжтайгаар сүүлийн жилүүдэд цугларсан байжээ. Зарим мэдээлэл өмнө нь алдсан бүртгэлүүдтэй давхардаж байгаа ч, шинээр алдагдсан мэдээлэл ч олон байгаа бөгөөд 30 өөр мэдээллийн санд алдагдсан байна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Энэ мэдээллээр данс хулгайлах, хувийн мэдээллийг хулгайлах, зорилтот фишинг халдлагад ашиглах боломжтой гэнэ.

Мөн Gmail / Google, Facebook, Instagram, Telegram, Netflix, TikTok, GitHub, Microsoft, VPN үйлчилгээ, Зарим банк, засгийн газрын систем алдагдсан байж болзошгүй аж. 

Эх сурвалж: Cybernews