“The MongolZ” Остин Мэйжорын хагас шигшээд шалгарлаа

“The MongolZ” Остин Мэйжорын хагас шигшээд шалгарлаа

“The MongolZ” Остин Мэйжор 2025 тэмцээний шөвгийн наймд FaZe багтай тоглож, ялалт байгууллаа.

Тодруулбал, “The MongolZ” баг “FaZe Clan”-ийг 10 мянган дэмжигчдийнх нь өмнө 2:0 гэсэн харьцаатай хожиж, Мэйжорын хагас шигшээд шалгарлаа. Анх удаагаа Ази баг Мэйжорын хагас шигшээд шалгарч байгаа аж. Хагас шигшээд Бразилын “paiN” баг хүлээж байна.