Дундговь аймгийн Өлзийт суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөв

Дундговь аймгийн Өлзийт суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөв

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Дундговь аймгийн Өлзийт сумынтөвөөс хойд зүгт 34 км-т, Дэрт багийн “Хашаатын ханд” гэдэг газар энэ оны зургаадугаар сарын 20-ны өдрийн 14:37:52 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг өчигдөр 14:42 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн аж.

Өлзийт, Дэрт багийн Засаг дарга нартай утсаар холбогдон тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, тухайн газарт нутагладаг малчнаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдэгджээ.