АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэн хариу арга хэмжээ авч байгаа нь дайн эхлүүлэх бус, нэг удаагийн цэрэг-стратегийн ажиллагаа гэдгийг Тегеранд тодорхой ойлгуулсан гэж “The Wall Street Journal” мэдээлжээ.
АНУ-аас тусгай элч С.Виткоффтэд Ирантай шууд бус хэлэлцээ хийх бүрэн эрхийг олгосон талаар эх сурвалжууд онцолсон байна. Энэ алхам нь бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, дипломат гарц хайх Д.Трампын оролдлогын нэг хэсэг гэж үзэж байгаа аж.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд П.Хегсет Пентагонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Энэ эрхэм зорилго нь дэглэмийг өөрчлөх зорилготой байгаагүй, тийм ч биш. Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдал, Израильтай хийсэн холбоотны үүргийн хүрээнд нарийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Иран уран баяжуулалтаа зогсоох АНУ-ын шаардлагыг удаа дараа няцаасны дараа Д.Трамп цэргийн ажиллагааны шийдвэрийг гаргасан байна. Улмаар Израиль 10 хоногийн турш Ираны цөмийн байгууламж, агаарын довтолгооноос хамгаалах системд цохилт өгч, АНУ-ын гол цохилтын замыг нээжээ. Харин орон нутгийн цагаар бямба гарагийн үдээс хойш Д.Трамп цэргийн ажиллагааг эхлүүлэх эцсийн дохиог өгсөн гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэхүү ажиллагаа нь АНУ-ын цэргийн хүчин Израилийн аюулгүй байдлыг хангах зорилготой хэмээн Д.Трампын засаг захиргаа онцолж байгаа юм.
Эх сурвалж: BBC