3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /FIBA 3x3 World Cup 2025/ өнөөдөр Монгол Улсад эхэллээ. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 орны баг оролцож байна.
ШУУД:
“FIBA 3x3 World Cup 2025” буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдрийн тоглолт БНХАУ, Австралийн эмэгтэй багуудын тоглолтоор эхэллээ. Тэмцээн долоон хоногийн турш Сүхбаатарын талбайд болно. Монголын эрэгтэй шигшээ АНУ, Латви, Монтенегро болон Япон улсын шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Манай эрчүүд эхний тоглолтоо өнөөдөр 18:25 цагаас АНУ-ын шигшээ багтай хийнэ. Мөн хэсгийн хоёр дахь тоглолтоо Латвийн багтай 20.00 цагаас хийхээр оноолт гарчээ. Харин Монголын эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт Бразил, Испани, Герман, Украйны багуудтай багтсан. Энэ хэсгийн тоглолт маргааш болно.