СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Богдхан уулын Хүүшийн аманд гал гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Богдхан уулын Хүүшийн аманд гал гарчээ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны 03.00 орчимд Богдхан уулын Хүүшийн амны дээд эхэнд гал гарлаа гэх дуудлага ирсэн аж.

Дуудлагын дагуу Хамгаалалтын захиргааны албан хаагчид ажиллаж байна. Мөн мото кросс унагч залуус ус зөөвөрлөх ажилд оролцож байна. Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үйдэлтэй гал алдсан байсныг унтрааж ажиллаж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хэт халалт үргэлжилж, хуурайшидт өндөр байгаа тул иргэд, аялагчид та бүхнийг ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангахыг ОНЦГОЙЛОН анхааруулж байна

  • Ил задгай гал түлэхгүй байх,
  • Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
  • Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
  • Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байхыг анхааруулж байна