Муайтай боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний -71кг жинд Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө өнөөдөр тулалдна

Муайтай боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний -71кг жинд Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө өнөөдөр тулалдна

Вьетнам улсын Ханой хотноо олон улсын олимпын хорооны гишүүн IFMA ( Олон улсын Муайтай сонирхогчдын холбоо)-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна.

Тус тэмцээний элит ангилалд Монгол Улсаас 6 тамирчин, U23 ангилалд 1 тамирчин оролцож байгаа юм. Одоогоор манай улсын гурван тамирчин хүрэл медалийн болзол хангаад байгаа бөгөөд өнөөдөр /2025.06.24/ -71кг тамирчин Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө тулалдах юм.