The MongolZ багийн эрэмбэ дээшилж, дэлхийн чансааны 4-рт бичигдэж эхэлжээ

The MongolZ багийн эрэмбэ дээшилж, дэлхийн чансааны 4-рт бичигдэж эхэлжээ

АНУ-д болсон Countre strike-2 /CS2/ энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-ын аваргын төлөө Монгол Улсын The MongolZ болон Францын “Team Vitality” багууд шалгаран тоглосон. Улмаар манай улсын The Mongolz II байр эзэлсэн бөгөөд энэхүү тэмцээнд оролцсон Азийн болон Монголын хамгийн анхны баг болсон юм. Тэгвэл энэхүү тэмцээний дараа Mongolz багийн чансаа дээшилж, дэлхийн чансааны дөрөвдүгээр байрт бичигдэж эхэлжээ.