Э.Дөлгөөн бэртлийн улмаас 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээ өндөрлүүллээ

Э.Дөлгөөн бэртлийн улмаас 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээ өндөрлүүллээ

Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монгол Улсад гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийх хуваарьтай буй. Тэд Япон болон Монтенегрогийн багтай тус тус тоглох юм.

Тэгвэл шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг дуусгахаар болжээ. Тэрээр Латви улсын шигшээ багтай тоглож байхдаа шилбэндээ бэртэл авсан. Улмаар үргэлжлүүлэн тоглох боломжгүй гэдгийг Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбоо мэдэгдэв.