Манай улсад зохион байгуулагдаж буй 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр манай улсын эмэгтэй шигшээ баг нэг хожиж, нэг ялагдалтайгаар хэсэгтээ гуравт бичигдлээ.
Харин өнөөдөр Монголын эрэгтэй шигшээ баг 18:00 цагаас Монтенегро улсын шигшээ багтай тоглоно. Мөн 20:15 цагаас Япон улсын шигшээ багтай тоглох хуваарьтай байна.