Сүмо бөхийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ нээжээ

Сүмо бөхийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ нээжээ

Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ албан ёсоор нээжээ. Түүний дэвжээний нээлт Токио хотын Сүмида дүүрэгт болсон байна.

Какурюү М.Ананд энэ талаар, “Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Ийм билигтэй сайхан өдөр дэвжээгээ нээж, дурсамж үлдээж байгаадаа баяртай байна. Бөхчүүд маань хүчтэй төдийгүй хувь хүнийхээ хувьд сайн сайхан зан чанартай байгаасай гэж хүсье. Бэлтгэл, тэмцээний үе болон амралтыг маш ойлгомжтой, тодорхой зааглах болно” хэмээн ярьжээ.

Дэвжээ одоогоор дээд зиндаанд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, макүшитад Үраяма, санданмэд Хаганэ, Хакүрюү, жониданд Шоорюү, Какүхо, Санүкирюү, жонокүчид Ямагиши, Имада гэсэн есөн бөхтэй бэлтгэл хийж байна.