Хахууль авч 0,7 га газар эзэмших эрх олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хахууль авч 0,7 га газар эзэмших эрх олгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Ш.Т холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Нийслэлийн дүүргийн газрын албанд зохион байгуулагчаар ажиллаж байсан Д.О нь бусдаас хахууль авч хашааны зориулалтаар 0,7 га газар эзэмших эрх олгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,шилжүүлжээ.