Монгол улсад болж буй 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд эхнээсээ тодорлоо. Монголын эрэгтэйг баг “В” хэсэгт багтсан ч энэ удаагийн тэмцээнийг нэг ч хожилгүйгээр дуусгалаа.
Харин өнөөдөр Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Герман, Украины багтай тоглоно. Бразилыг хожсон манай охид хэсгийн гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. Өнөөдрийн тоглолтын үр дүнгээс хамаарч хасагдах шатанд өрсөлдөх багууд бүрэн тодорно.