АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн авлигын хэргийг “улс төрийн зорилготой” гэж шүүмжилж, түүний эсрэг явагдаж буй шүүх ажиллагааг нэн даруй зогсоохыг уриалжээ.
Д.Трамп өнгөрөгч даваа гараг /2025.06.23/-т өөрийн Truth Social хуудсаар дамжуулан нийтэлсэн мэдэгдэлдээ Нетаньяхуг “Ираны эсрэг тулаанд тамыг туулсан агуу дайны удирдагч” хэмээн нэрлээд, ийм хүн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр, “Ийм их зүйлийг эх орныхоо төлөө хийсэн хүнийг янжуур тамхи, Bugs Bunny хүүхэлдэйн кино болон бусад инээд хүрмээр шалтгаануудын улмаас шүүх гэдэг бол зүгээр л шуламын ан” хэмээн бичжээ. “Нетаньяхугийн эсрэг шүүх хэргийг нэн даруй цуцалж, түүнийг өршөөх ёстой” гэж тэрээр нэмж хэлжээ.
Тодруулбал, Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху авлига, итгэл эвдсэн хэрэг зэрэг гурван томоохон хэргээр яллагдан, өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш шүүхэд мэдүүлэг өгч байгаа юм. Тэрээр эдгээр хэргийг “учир битүүлэг улс төрийн далай” хэмээн тодорхойлжээ. Улмаар энэхүү шүүх процесс Израилийн дотоодын улс төрийн байдалд хүчтэй нөлөөлж байгаа юм.
Эх сурвалж: BBC