Энэ оны зургаадугаар сарын 20-ний өдөр цахим орчинд акуа маркийн автомашины жолооч цаасан дээр дугаараа бичсэн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.
Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 20-ны өдөр Цахим замын цагдаа хуудсанд тавигдсан мэдээллийг дагуу Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс T.Aqua маркийн 21-04УАТ улсын дугаартай автомашины жолооч Ч нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 12-д заасны дагуу 25 нэгж буюу 25.000 төгрөгийн бэлэн торгууль оногдуулсан” гэв.