В.Путин Бразилд баривчлах эрсдэлээс сэргийлж, БРИКС-ийн уулзалтад цахимаар оролцохоор болжээ

В.Путин Бразилд баривчлах эрсдэлээс сэргийлж, БРИКС-ийн уулзалтад цахимаар оролцохоор болжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин удахгүй Бразилын Рио-де-Жанейро хотноо болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцохгүй бөгөөд цахим холболтоор оролцоно гэж Кремлээс мэдэгджээ. 

Энэ шийдвэр нь Бразил улс олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/-ийн гишүүн тул В.Путиныг баривчлах хууль ёсны үүрэг хүлээж буйтай холбоотой болохыг албаны хүмүүс онцолсон байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаков өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, “Энэ нь ОУЭШ-ийн шаардлагын хүрээнд тодорхой хүндрэл үүссэний үр дүн. Ийм нөхцөлд Бразилийн засгийн газар манай ерөнхийлөгчийг оролцуулах талаар тодорхой баталгаа өгч чадаагүй” хэмээн тайлбарласан байна. 

Сонирхуулахад, Олон улсын эрүүгийн шүүх 2023 онд Украины хүүхдүүдийг хууль бусаар нүүлгэн шилжүүлсэн гэх хэрэгт В.Путиныг баривчлах шийдвэр гаргасан юм. БРИКС-ийн уулзалтад ОХУ-ыг төлөөлөн Гадаад хэргийн сайд С.Лавров оролцоно. Тэрээр олон улсын баривчлах шийдвэрт өртөөгүй тул биечлэн ирэх боломжтой ажээ. 

Эх сурвалж: BBC