АНУ-д болсон Countre strike-2 /CS2/ энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-ын аваргын төлөө Монгол Улсын "The MongolZ" болон Францын “Team Vitality” багууд шалгаран тоглосон. Улмаар манай улсын The Mongolz II байр эзэлсэн бөгөөд энэхүү тэмцээнд оролцсон Азийн болон Монголын хамгийн анхны баг болсон билээ.
"The Mongolz" баг энэ сарын 29-нд "The Mongolz Homecoming 2025" эвент зохион байгуулж, үнэнч фенүүдтэйгээ уулзахаар болсон. Тэгвэл энэ өдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад албан ёсоор ярилцлага өгөхөөр болжээ. Тодруулбал, Албан ёсны хэвлэлийн бага хурал энэ сарын 29-ний 10:00 цагаас 10:40-ийн хооронд, AIC Steppe Arena-д болох юм байна.