ТОДРУУЛГА: “GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг хөнөөсөн этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

ТОДРУУЛГА: “GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг хөнөөсөн этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж амь насыг хөнөөсөн хэрэг өчигдөр /2025.06.27/ гарсан байна. 

Эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж амь насыг хөнөөсөн гэх хэрэг бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Холбогдогчийг цагдан хорьсон" гэлээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэрэг гэр бүлийн маргаанаас болсон байж болзошгүй бөгөөд нөхөр нь эхнэрээ хөнөөсөн гэх мэдээлэл байна.  




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө