Өнөөдөр Улаанбаатар хотод усархаг аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Тодруулбал, Өнөөдөр /2025.06.29/ оройн 19:00 цагийн орчимд Улаанбаатар хот орчмоор усархаг аадар бороо орно. Иймд гэнэтийн үер, усны аюулаас сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.