Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн "3х3" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээнд оролцож буй манай улсын эмэгтэйчүүдийн шигшээ баг Недарланд улсын шигшээ багтай алтан медалийн төлөө өрсөлдсөн ч 9x15 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртлээ. isee.mn мэдээллийн сайт тэмцээн болж буй төв талбайгаас мэдээллийг шууд дамжуулж байна. Багын эзэн, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг " Үгээр илэрхийлэх боломжгүй юм болж байна. Монголчуудын бахархалт өдөр боллоо. Багийн спортоор дэлхийн аваргаас мөнгөн медаль авч байсан түүх байхгүй. Манай баг олимпод оролцож байсан ч ийм амжилт гаргаж байгаагүй. Манай охид бүх нөөц бололцоогоо шавхаж ажиллалаа. Анх удаа ийм амжилт гаргахаар сэтгэл зүйд хүнд байдаг. Жаахан дутсан. Гэхдээ энэ бол дараа дараагийн тэмцээнд ороход илүү амжилт гаргахын үндэс. Дэлхийн 47 шилдэг баг ирсэн байна. Эхний 10-т ордог багууд өнөөдөр тэмцэлдлээ. Хамгийн хүчтэй, том багууд манай багын өрсөлдөгч байлаа. Ард иргэдийн дэмжлэг аймар байлаа. Баг бол зөвхөн дөрвөн хүн биш ард нь маш олон хүн ажилладаг. Монголчууддаа маш их баярлалаа. Багийн спортоор амжилт гаргах боломжгүй гэж ярьдаг байсныг үгүйсгэлээ. Бусад багийн спорт Монголд хөгжих боломжтой" гэв.
LIVE: