LIVE:  “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрлэх ажиллагаанд “Минерал Майнинг” компаниас зохион байгуулалттайгаар нөлөөлөх үйлдэл гаргасан”

LIVE: “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэрлэх ажиллагаанд “Минерал Майнинг” компаниас зохион байгуулалттайгаар нөлөөлөх үйлдэл гаргасан”

ШШГЕГ-аас “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар мэдээлэл өглөө.

ШШГЕГ-ын нэр бүхий албан тушаалтан төрд хохирол учрууллаа гэх хууль бус, худал мэдээлэл олон нийтийн шүлжээнд гаргаж, хувь хүний нэх хүндэд халдсан. Уг “Олон овоот гоулд” ХХК-нд холбогдох хэрэгийг ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 13-нд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тушаалаар байгуулагдсан. Анх 2024 оны есдүгээр сарын 24-ний өдөр “Олон овоот гоулд” ХХК-ний төлөөлөгчийн зүгээс гомдол гаргасан байдаг. Уг гомдлын дагуу ажлын хэсэг хуралдаж, гүйцэтгэх баримт бичгийг хянаж, дүгнээд 03 тоот тогтоол гарах ёстой гэж үзэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид танилцуулж, тогтоол гарсан аж.

Тодруулбал, ШШГЕГ-ын ШГА-ны дотоод хяналтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд, "Тухайн уул уурхайн талбай болон холболтын газар, газрыг бид хүлээлгэж өгөөгүй байхад хууль бусаар нэгэн компани очиж, хүлээж аваад олборлолт явуулж байна. Өнөөдөр бид хуульд заасан үндэслэл, журмын дагуу олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу биелүүлнэ.

Иргэн, хуулийн этгээдийн төлбөрийг барагдуулах үүргийн хүрээнд тогтоол гарсан бөгөөд ажлын хэсэг тогтоолын дагуу энэ асуудлыг шалгаж, нас барсан иргэний өв залгамжлах эрх нээгдээгүй байхад төлбөр авагч нэг этгээдийн хадгаламжийн эрх хүлээн авагчид шилжүүлсэн нь хууль бус, бусад төлбөр авагчдын эрх зөрчигдсөн болохыг тогтоосон.

Тиймээс ажлын хэсэг 100 хувийн саналтайгаар дүгнэлт гаргасан. Үүний дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 9 сарын 26-ны өдрийн 03 тоот тогтоол батлагдсан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх алба нь мэргэжлийн удирдлагаар хангагдаж, байнгын хяналт тавин ажиллаж байна. Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг төр өөрөө хамгаалан биелүүлж байгаа. Хэн нэгэнд давуу эрх олгохгүй бөгөөд төрийн албан тушаалтнууд хууль бус шийдвэр гаргавал эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Мөн энэхүү асуудлаар АТГ болон мөрдөн байцаах байгууллагаас шалгалт явагдаж байгаа бөгөөд иргэний болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Мөн “Минерал Майнинг” компаниас зохион байгуулалттайгаар энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх үйлдэл гаргаж, төрийн албан тушаалтны нэр төрийг гутаан доромжилж байгаа үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Бид энэ асуудлыг холбогдох байгууллагад шалгуулж, хууль ёсны дагуу шийдвэрлүүлэх болно. Шүүхийн шийдвэрийн дагуу Дархан Энерго компанийн 4.3 тэрбум төгрөгийн нэхэмжлэл, мөн нийгмийн даатгалын 700 гаруй сая төгрөгийн төлбөр амжилттай барагдуулсан. Тиймээс нийт 5 гаруй тэрбум төгрөгийг төлж барагдуулж буй. Өв залгамжлалын эрх нь иргэний хуулиар жил өнгөрсний дараа нээгддэг бөгөөд талийгаач 2023 оны гуравдугаар сарын 1-нд нас барсан тул өв залгамжлалын асуудал удааширсан. Нотариатаар өв залгамжлалын гэрчилгээ олгоход саад гарч байсан ч бид төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. 2024 оны 9 сарын 27- ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор эрх залгамжлагч тогтоогдсон. Энэ бүх үйл явцыг хууль ёсны дагуу явуулж, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүргийг гүйцэтгэж байна" гэв

LIVE: