ВИДЕО: Солирын хэлтэрхий АНУ-ын Жоржиа мужийн нэгэн байшингийн дээврийг цоолж, унажээ

ВИДЕО: Солирын хэлтэрхий АНУ-ын Жоржиа мужийн нэгэн байшингийн дээврийг цоолж, унажээ

АНУ-ын Зүүн өмнөд бүсийн хэд, хэдэн мужид өнгөрсөн долоо хоногт тэнгэрт гэрэл гялбаж, солир унах нь ажиглагдсан бөгөөд Жоржиа мужийн нэгэн айлын байшинг солирын хэлтэрхий шүргэжээ. 

ВИДЕО:

Тодруулбал, нэгэн оршин суугчийн байшин солирын хэлтэрхийд оногдож тааз болон шаланд нь нүх гаргасан чулуулаг биет олдсон байна. Шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр, энэхүү биет нь тэнгэрийн гаралтай, солирын хэлтэрхий болохыг тогтоосон байна.

Энэ талаар АНУ-ын Солирын нийгэмлэг, “Бид үүнийг сансрын чулуу гэдэгт итгэлтэй байгаа. Унасан биет хэдэн зуун хэсэгт хуваагдсан байх магадлалтай” гэж мэдэгдсэн байна. 

Мөн энэхүү үйл явдал Теннесси, Алабама, Өмнөд Каролина зэрэг зүүн өмнөд мужуудын оршин суугчдад харагдсан бөгөөд зарим гэрч тэнгэрт гэрэл харагдсан гэж мэдээлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, "унасан солир агаар мандалд орж ирэх явцдаа задарч, хэдэн зуун хэсгүүдэд хуваагдаж, янз бүрийн газарт шидэгдсэн байж болзошгүй" ажээ.

Эх сурвалж: CNN