“GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг хөнөөсөн этгээдийг хоёр зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьжээ

“GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж, амь насыг хөнөөсөн этгээдийг хоёр зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьжээ

Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд эмэгтэй хүнийг хутгалж амь насыг хөнөөсөн хэрэг энэ сарын 27-ны өдөр /2025.06.27/ гарсан билээ. 

Тодруулбал, “GEM mall” худалдааны төвд ажилладаг нэгэн эмэгтэйг гэр бүлийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан нөхөр нь амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч, улмаар цагдаагийн байгууллагаас тус хэргийг мөрдөн шалгаж байгаа. Тэгвэл тухайн хэргийг үйлдсэн гэх эрэгтэйг яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээдийг эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа аж.