З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон ч тэд Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон ч тэд Улсын дээд шүүхэд гомдол гаргажээ

УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр /2025.04.30/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, шүүхээс З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг. 

Тэгвэл УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд,  УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нар нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Тус гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх хурал ирэх долдугаар сарын 02-ны өдөр болох аж.